Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг

НИЙСЛЭЛИЙН ХЯНАЛТ

ШАЛГАЛТЫН ГАЗАР

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ


2025-04-19

Барилга, дэд бүтцийн салбарын хяналт шалгалтын тогтолцооны талаар хэлэлцэж байна

Барилга, дэд бүтцийн салбарын хууль, норм ба дүрэм, стандартын хэрэгжилт, ажлын гүйцэтгэлд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагаас олгодог барилгын үe шатны зөвшөөрөл, дараалал, xyгацaa, хяналтын давхардлыг багасгах, авлига ашиг сонирхлоос ангид байх, тулгамдаж буй асуудлын талаар тус салбарынхан хэлэлцэж байна. Уг хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй болон инженерийн шугам сүлжээний угсралтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болон барилгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгч зэрэг нийт 140 орчим байгууллагын 160 гаруй төлөөлөл оролцож байна. Тэд барилга, дэд бүтцийн зураг төсөл боловсруулах үе шат, барилгын угсралтын үйл ажиллагааны үе шат, хяналтын оролцоо, барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагаа, түүнд тавих хяналт гэсэн гурван асуудлыг хэлэлцэх юм.

2025-06-10

Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн хэмжээнд нийт 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулах ажил үргэлжилж байна. Явган зам засварын ажлын норм стандарт, зорчих хэсгийн болон хөдөлмөрийн аюулгүй байдалд НХШГ-аас хяналт тавьж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох албаныхан ЧД-ийн 1 дүгээр хороо, Мөнгөн завьяа орчимд ажиллалаа. Тус байршилд явган зам засварын ажлыг Сант-Өндөр ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд стандартын дагуу 600х300х400 хэмжээтэй байгалийн боржин чулуун хавтангаар шинэчилж байна. Ингэхдээ цахилгаан болон холбооны кабелийн утсыг газар доогуур сурагчилж оруулна гэдгийг тус компанийн талбайн инженер хэлж байв. НХШГ-ын дарга Ш.Энхбаяр “Явган хүний зам шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа ААН-үүд гэрэлтүүлэгтэй хамгаалалтын хашаа барих, аюулгүйн тэмдэг, тэмдэглэгээ тавих, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Мөн явган явж байгаа иргэдийн замд шороо асгахгүй байх, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай” гэдгийг онцлов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

2025-05-16

АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ, ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Хяналт шалгалтын газраас аюултай ачаа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийн техникийн шаардлага, тээвэрлэлтийн нөхцөлийг хангасан байдалд болон газрын тосны бүтээгдэхүүний агуулахуудын үйл ажиллагаанд Автотээврийн тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудын хэрэгжилт, “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”, холбогдох стандартуудын мөрдөлтийг шалгаж, үнэлж дүгнэх илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зөвлөмж чиглэл өгөх, тэдгээрийн хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 04 сарын 15-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд зохион байгууллаа. Шалгалтаар аюултай ачаа тээвэрлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тээврийн хэрэгслийн бодит жингийн хэмжээ нь стандартаар тогтоосон бодит жингийн дээд хэмжээнээс хэтэрсэн тул улсын байцаагчийн дүгнэлт гаргах, тээвэрлэлтийн замнал, цагийн хуваарийг баталгаажуулах нөхцөл бүрдэхгүй, даац хэтрүүлэн тээвэрлэлт гүйцэтгэж, авто зам, замын байгууламжид эвдрэл, гэмтэл учруулсаар байгаа тул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюултай ачаа тээвэрлэх тээврийн хэрэгслийн техникийн шаардлага болон тээвэрлэлтийн нөхцөл, аюулгүй байдлыг хангуулах, гэрээт тээвэрлэгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх талаар газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, ачилт эрхэлж буй 40 гаруй агуулахад 01/427 дугаартай мэдэгдлийг хүргүүлж ажиллалаа.

2025-01-23

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

   Нийслэлийн хэмжээнд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн байгууллагуудтай мэдээлэл солилцох хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг Нийслэлийн Хяналт шалгалтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт барилга байгууламжийн инженерийн хангамж, галын аюулгүй байдал, барилгын үндсэн хийц бүтээц, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг хангагдсан эсэхэд үзлэг шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг 11 байгууллагын 44 албан хаагчид оролцлоо. Хэлэлцүүлгээр Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаяр нийслэлийн хэмжээнд бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг сайжруулах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөлдөж мөрдөгдөж байгаа эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Засгийн газрын 2021 оны 212 тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/503 дугаар захирамж, дүрмийг шинэчлэх тухай саналыг нэгтгэн боловсруулж зохион байгуулалт, эрх зүйн орчинг сайжруулах шийдвэрийн төслийг боловсруулж хүргүүлэхээр хэлэлцүүлгийг шийдвэрлэлээ.

Сэтгэл ханамжийн судалгаа

Энэхүү асуулгыг Хяналт шалгалтын газрын үйл ажиллагаанд иргэдийн санал, хүсэлт, шүүмжлэлийг тусгах зорилготой юм. Таны хэлсэн санал, шүүмжлэлийг тус байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ашиглах тул иргэн та санал, асуулгад чин сэтгэлээсээ хандахыг хүсэж байна.!

судалгаа бөглөх
Амьдрахад таатай Аюулгүй Иргэн төвтэй Соёлтой Амьдрахад таатай

Улаанбаатар хот

Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хот байгуулалт, барилга, дэд бүтцийн салбарт хэрэгжих бүтээн байгуулалт, ашиглалт засварын ажил, үйлчилгээнд хууль тогтоомж, үндэсний болон хотын стандарт, нормыг мөрдүүлж, төрийн хяналт шалгалтын үр нөлөөтэй байдлыг сайжруулахад байгууллагын эрхэм зорилго оршино.

//

Нийслэл хотын хөгжлийг чиглүүлэх хотын стандартын тогтолцоог бүрдүүлнэ.

Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг дараах баримт бичгүүдтэй хавсарган ирүүлнэ. Үүнд:
- Комисс ажиллуулах хүсэлт. /Захиалагчаас/
- Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт
- Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт
- Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ

Ашиглалтад орж буй барилга, байгууламжийн мэдээллийг комиссын хурлын шийдвэрийн дагуу "Үйлчилгээ - Орон зайн мэдээллийн сан" цэсээр дамжуулан бүртгүүлнэ.
Заавар

Хотын стандартын баримт бичгүүд нь үнэ төлбөргүй бөгөөд "Хотын стандарт" цэсээр үзэж, татаж авах боломжтой.

Хотын стандартын төсөлд иргэн, мэргэжлийн байгууллага бүр санал өгөх боломжтой бөгөөд зарлагдсан хугацаанд "Санал авч буй стандартын төсөл" цэсээр дамжуулан санал өгнө.

ВИДЕО СУВАГ



Таны эрх, таны оролцоо.

Авлигад үгүй гэж хэлье!

Авлигыг мэдээлэх:

www.iaac.mn (+976) 110