Бидний тухай

Хяналт шалгалтын газар

Нийслэлийн Хяналт шалгалтын газар нь Монгол Улсын хууль, тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтууд, Нийслэлийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас хот байгуулалт, барилга, дэд бүтцийн салбар дахь төрийн хяналт шалгалтын талаар баримтлах бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.


Алсын хараа

Зорилго

Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хот байгуулалт, барилга, дэд бүтцийн салбарт хэрэгжих бүтээн байгуулалт, ашиглалт засварын ажил, үйлчилгээнд хууль тогтоомж, үндэсний болон хотын стандарт, нормыг мөрдүүлж, төрийн хяналт шалгалтын үр нөлөөтэй байдлыг сайжруулан.

Үнэт зүйлс

Ёс зүй

Төрийн албаны ёс зүйг дээдлэн сахиж, үнэнч шударга, ил тод байдлыг эрхэмлэн ажиллана.

Манлайлал

Нийслэл хотын хөгжлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд идэвхи, санаачлага, хүсэл зориг, хөдөлмөр, зүтгэлээр бусдыг үлгэрлэн манлайлна.

Хамт олон

Албан хаагч бүрийг сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлж, нийслэл хотынхоо төлөө урам зориг, эрч хүчтэйгээр ажиллах сэтгэл зүйн болон ажлын таатай орчныг бий болгох байгууллагын соёлыг төлөвшүүлнэ.

Хариуцлага

Хариуцсан ажлынхаа чанар, гүйцэтгэлийг төлөвлөсөн хугацаанд нь, зорилтот түвшинд нь хүргэхийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллана.

Ур чадвар

Орчин үеийн техник, технологи, ололтот туршлагыг эзэмшиж үнэ цэнээ нэмэгдүүлэн төрийн албан хаагч болон хувь хүний хувьд тасралтгүй хөгжинө.

Чиг үүрэг

Барилга байгууламж, их засвар тохижилтын ажлыг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах;

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг баталгаажуулах;

Ашиглалтад орсон барилга байгууламжийн талаарх мэдээллийг нэгтгэн, холбогдох мэдээллийн санг баяжуулах;

Хууль тогтоомж, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэдээлэл, сургалт, арга зүйгээр хангах, зөвлөн туслах, сурталчлан таниулах;

Барилга, дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичиг, үндэсний болон хотын стандарт, норм дүрмийн хэрэгжилтийн байдлыг судалж, эрсдэлийн үнэлгээ хийх;

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хяналт шалгалт хийх нийтлэг журмын дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулж, түүний үр дүнд илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг авах;

Хяналт шалгалтын үр дүнг нэгтгэн дүгнэж, нийслэлийн удирдлага болон холбогдох төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах;

Хяналт шалгалтын үйл ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглан тандан судалгаа, эрсдэлийн үнэлгээг хийж, цахим мэдээллийн санг холбогдох салбар, чиглэл бүрээр хөтөлж, бүртгэх;

Бүтэц Түүх

Газрын дарга

Захиргаа, санхүүгийн хэлтэс

Байгууллагын дүрмээр хүлээсэн чиг үүрэг, түүнтэй холбоотой хууль тогтоомж, дотоод дүрэм журмын хэрэгжилт, үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн байдлыг хангуулах зорилгоор жил, улирал, цаг үеийн ажлыг төлөвлөх, тайлагнах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, байгууллагын ил тод байдлыг хангах, төсөв, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, тайлагнах, түүнд хяналт тавих, архив, албан хэргийг холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт, зааврын дагуу хөтлөх, байгууллагын удирдлага, албан хаагчдыг дээрх чиглэлээр зөвлөмж, арга зүйгээр хангах үндсэн үүрэг хүлээнэ.

Дотоод хяналт, шинжилгээний хэлтэс

Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2020 оны 206, 216, 217 дугаар тогтоолоор баталсан "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам", "Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам", "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам" болон Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын хүрээнд дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэн, хяналт тавьж газрын удирдлага, албан хаагчдыг удирдлага арга зүйгээр ханган ажиллах үндсэн үүрэг хүлээнэ.

Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтэс

Хэлтэс нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, Газар геодези зураг зүйн хяналтын чиглэлээр төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, зөрчлийг арилгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах, орчны аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомж, стандарт, нормын хэрэгжилтийг хангуулах талаар орчны тандалт судалгаа, хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх, сурталчлан таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтэс

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй барилга, хот байгуулалтын ажилд стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, барилга, байгууламж, дэд бүтцийг байнгын ашиглалтад оруулах чиглэлээр судалгаа хийх, зөвлөн туслах, комиссын үйл ажиллагааг зохион байгуулах, хот байгуулалт, барилгажилтын мэдээллийн сан бүрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана

Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтэс

Хэлтэс нь Эрчим хүч (цахилгаан, дулаан), Автотээвэр, Авто зам, Харилцаа холбоо, Газрын тос, хийн хяналтын чиглэлэлээр төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, зөрчлийг арилгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулах, нийтээр дагаж мөрдөх хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах, сурталчлан таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтэс

Хэлтэс нь Барилгын техник, Хот төлөвлөлт, Өргөх байгууламж, Усан хангамж, ариутгах татуурга, Барилгын материалын чиглэлээр Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах, зөрчлийг арилгах, зөрчлийг шалган шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлж, нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах, сурталчлан таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

  • 2019 оны 5 сарын 22

    Үйл ажиллагаа албан ёсоор эхлэв

    Дүрмээр хүлээсэн чиг үүргээр албан хаагчдаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг шилжүүлэх, төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс сонгон шалгаруулах замаар хүний нөөцөө бүрдүүлэн ажиллаж эхэлсэн.

  • 2019 оны 11 сарын 12-14

    “Нэг хот-Нэг стандарт” анхдугаар зөвлөгөөн зохион байгуулав

    “Нэг хот - Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан хаагчдид, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нарын дунд зохион байгуулав.

  • 2020 оны 8 сарын 05

    Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулж эхлэв

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1022 дугаар захирамжаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж ХСОАБХЗГ-ын дарга С.Төмөрдулам комиссыг даргалан ажиллаж эхэлсэн.

  • 2022 оны 1 сарын 04

    Байгууллагын нэр "Хотын стандарт, хяналтын газар" болж өөрчлөгдөв

    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1039 дүгээр захирамжаар тус байгууллагын нэрийг “Хотын стандарт, хяналтын газар” болгон өөрчилсөн.

  • 2022 оны 3 сарын 24

    "Хотын стандарт" батлагдав

    2019 оноос хойш дэлхийн жишиг хотуудын стандарт, нормыг Улаанбаатар хотод тулгамдаж буй өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан судалж 22 бүлэг сэдвийн хүрээнд 97 хотын стандартыг боловсруулсан бөгөөд эдгээр стандартуудын эхний ээлж болох 9 бүлгийн 38 хотын стандартыг НИТХ-ын чуулганаар батлуулж Улаанбаатар хот анх удаа тусдаа стандарттай болов.