Комиссын хүсэлт гаргах

Хяналт шалгалтын газар

📌 Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж

Хэлтэс:   Барилга байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтэс

Хариуцсан ажилтан:   Ахлах мэргэжилтэн Б.Нарандулам

Утас:  80030038

Өрөөний дугаар:  1112

И-мэйл:  b.narandulam@inspection.ub.gov.mn

БАРИЛГА БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ АЖИЛЛАГААНЫ ҮЙЛ ЯВЦ

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт шийдвэрлэх 4 үе шатын 3-ыг цахимаар зохион байгуулж ажиллаж байна.

Хүсэлт хүлээн авч судлах

/3-5 хоног/
  • Ирүүлсэн хүсэлт, баримт бичиг, дүгнэлт, барилгын ажлыг хянаж, судлах
Цахим

Хуваарь боловсруулж, батлуулах

  • Долоо хоног бүр комисс ажиллах хуваарь батлуулж цахим хуудсанд байршуулах
  • Комиссын хуваарийг бүрэлдэхүүн байгууллагуудад цахим шуудангийн хаягаар илгээж гишүүн томилуулах
  • Мэдэгдлийг цахим хаягаар хүргүүлнэ
Цахим

Комисс ажиллах

/Хурал үргэлжлэх хугацаа 2цаг/
  • Комиссын хуралдааныг зохион байгуулах
  • Гишүүд саналын хуудсаар даалгавар өгөх
  • Захиалагч, гүйцэтгэгч үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах. /ажлын 14 хоног/
Тухайн объектод ажиллах

Дүгнэлт баталгаажуулах

  • Барилга байгууламжтай холбоотой 130 төрлийн холбогдох мэдээллийг бүртгэдэг
  • Комиссын дүгнэлтийг баталгаажуулж 5% үйлдэж хүлээлгэн өгдөг
Цахим, цаас

Комиссын хүсэлт гаргахдаа дараах материалуудын бүрдлийг хангах

  1. Комисс ажиллуулах хүсэлт. /Захиалагчаас/
  2. Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт
  3. Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт
  4. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ
Захиалагч дээрх баримт бичгийн бүрдлийг үнэн зөв, бүрэн гүйцэд ханган доорх хоёр цахим сүлжээгээр ирүүлэх.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт илгээхдээ дараах QR кодыг уншуулна уу

QR кодыг уншуулж ашиглалтад оруулах барилга байгууламжийн төрлийг сонгож холбогдох мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх.
QR код - Комиссын хүсэлт

САНАМЖ:

Хэрхэн мэдээлэл оруулах заавар веб хуудсанд байршсан болно.

Мэдээллийг шалган баталгаажуулдаг тул дутуу, алдаатай орсон тохиолдолд комиссын дүгнэлт баталгаажилт удаашрахыг анхаарна уу.