Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг

НИЙСЛЭЛИЙН ХЯНАЛТ

ШАЛГАЛТЫН ГАЗАР

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ


2026-04-03

НИЙСЛЭЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ГАЗРААС

  • Нийслэлийн Хяналт шалгалтын газраас Улаанбаатар хотод баригдаж буй барилга, байгууламжуудын зөвшөөрөл, стандарт, норм, аюулгүй ажиллагаа, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулж байна.
  • Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр болон холбогдох ажилтнууд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Дөлгөөн нуурын хойд талд таван ААНБ барилга угсралтын ажил хийхдээ барилгын гадна, нийтийн эзэмшлийн талбайд шороо асгасан нь орчны аюулгуй байдалд нөлөөлсөн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.
  • Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Иймд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг холбогдох зөвшөөрлийг авч бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх, стандарт, норм, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна.

2026-03-27

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАХ НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр улс, орон даяар зохион байгуулагдсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн дадлага, сургуулилтад Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 35 албан хаагч хамрагдлаа.

Дадлага, сургуулилтын хүрээнд албан хаагчдад газар хөдлөлтийн үед мөрдөх “Суу – Нуугд – Хүлээ” зарчим, барилгаас яаралтай нүүлгэн шилжих үед баримтлах “Гүйхгүй–Ярихгүй–Түлхэхгүй–Эргэж буцахгүй” аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, дадлага сургуулилт хийлээ.

Сургуулилтаар албан хаагчид газар хөдлөлт, галын аюулд өртсөн нөхцөл байдалд ажиллах дадал эзэмших зорилгоор барилга, байгууламжаас гамшгийн үед ашиглах гарцаар аюулгүйгээр гарч, тогтоосон Цугларах цэгт цуглан зохион байгуулалттайгаар шилжин байрших дадлагыг хийж гүйцэтгэв.  

2026-03-26

БАРИЛГЫН ДУЛААЛГЫН МАТЕРИАЛЫН ЧАНАР СТАНДАРТЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн хяналт шалгалтын газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Барилгын дулаалгын материалын чанар стандарт” хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэх, барилга байгууламжийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах, объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах зорилгоор НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа.  

Уулзалтад Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Барилга барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын Барилга материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга Д.Баян-Эрдэнэ, НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбадрах, Нийслэлийн хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр, Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг нар оролцлоо.

Уулзалтаар цаашид барилгын дулаалгын материалын чанар, стандартад хэрхэн өөрчлөлт оруулах, үйлдвэрлэгч, импортлогч аж ахуй нэгжүүдийг саналыг тусгах, барилгын үнийн хөөргөдлөөс хэрхэн сэргийлэх талаар санал солилцлоо.

Сэтгэл ханамжийн судалгаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилгоор хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг зохион байгуулж байна. Энэхүү судалгаа нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хэрэгжиж байгаа бөгөөд 2026 оны хоёрдугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд цахимаар явагдана

судалгаа бөглөх
Амьдрахад таатай Аюулгүй Иргэн төвтэй Соёлтой Амьдрахад таатай

Улаанбаатар хот

Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилтын хүрээнд хот байгуулалт, барилга, дэд бүтцийн салбарт хэрэгжих бүтээн байгуулалт, ашиглалт засварын ажил, үйлчилгээнд хууль тогтоомж, үндэсний болон хотын стандарт, нормыг мөрдүүлж, төрийн хяналт шалгалтын үр нөлөөтэй байдлыг сайжруулахад байгууллагын эрхэм зорилго оршино.

//

Нийслэл хотын хөгжлийг чиглүүлэх хотын стандартын тогтолцоог бүрдүүлнэ.

Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг дараах баримт бичгүүдтэй хавсарган ирүүлнэ. Үүнд:
- Комисс ажиллуулах хүсэлт. /Захиалагчаас/
- Захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт
- Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт
- Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ

Ашиглалтад орж буй барилга, байгууламжийн мэдээллийг комиссын хурлын шийдвэрийн дагуу "Үйлчилгээ - Орон зайн мэдээллийн сан" цэсээр дамжуулан бүртгүүлнэ.
Заавар

Хотын стандартын баримт бичгүүд нь үнэ төлбөргүй бөгөөд "Хотын стандарт" цэсээр үзэж, татаж авах боломжтой.

Хотын стандартын төсөлд иргэн, мэргэжлийн байгууллага бүр санал өгөх боломжтой бөгөөд зарлагдсан хугацаанд "Санал авч буй стандартын төсөл" цэсээр дамжуулан санал өгнө.

ВИДЕО СУВАГ



Таны эрх, таны оролцоо.

Авлигад үгүй гэж хэлье!

Авлигыг мэдээлэх:

www.iaac.mn (+976) 110