Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

Мэндчилгээ

2025-12-31

МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэндээ улиран одож буй 2025 оны ажлын амжилт, хамтын хичээл зүтгэлээрээ олсон ололтоо бататган дүгнэж, угтан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхний хариуцлагатай, тууштай, мэргэжлийн үйл ажиллагаа нь байгууллагын нэр хүнд, ажлын чанарыг бодитоор дээшлүүлж, олон бодит үр дүнг бүтээлээ. Энэ бүх амжилт хамт олны эв нэгдэл, хичээл зүтгэлийн илэрхийлэл юм.

Ирэх онд бид өнөөгийн ололт амжилтаа улам бататган, ажил үйлс минь өргөжин тэлж, хамт олон бүр эрүүл энх, аз жаргал дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Шинэ он та бүхэнд шинэ боломж, шинэ урам зоригийг авчрах болтугай.

Хүндэтгэсэн,
Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр