Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАХ НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-03-27

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр улс, орон даяар зохион байгуулагдсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн дадлага, сургуулилтад Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 35 албан хаагч хамрагдлаа.

Дадлага, сургуулилтын хүрээнд албан хаагчдад газар хөдлөлтийн үед мөрдөх “Суу – Нуугд – Хүлээ” зарчим, барилгаас яаралтай нүүлгэн шилжих үед баримтлах “Гүйхгүй–Ярихгүй–Түлхэхгүй–Эргэж буцахгүй” аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, дадлага сургуулилт хийлээ.

Сургуулилтаар албан хаагчид газар хөдлөлт, галын аюулд өртсөн нөхцөл байдалд ажиллах дадал эзэмших зорилгоор барилга, байгууламжаас гамшгийн үед ашиглах гарцаар аюулгүйгээр гарч, тогтоосон Цугларах цэгт цуглан зохион байгуулалттайгаар шилжин байрших дадлагыг хийж гүйцэтгэв.