Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

Хяналт шалгалтын дүнгийн тухай

2026-03-17

Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Нийтийн Тээврийн бодлогын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарын хамтран баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт аюултай ачаа тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдэд хяналт шалгалт хийх тухай удирдамж"-ийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдааны 35 агуулахын удирдах болон ажилтнуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, "Аюултай ачаа тээврийн аюулгүй байдлыг хангуулах тухай" улсын ахлах байцаагчийн 04-13-01/036/01 дугаартай зөвлөмжийг хүргүүлсэн.

Уг зөвлөмжөөр Автотээврийн тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиудын хэрэгжилт, холбогдох дүрэм, журам, улсын стандартуудад заасан шаардлагуудыг хангаж ажиллах үүднээс “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-ын 1.2, 2.3 дахь заалт болон “Аюултай ачаа. Ангилал. Тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS 4978:2025 улсын стандартын 6.3, 6.5, 6.10, 6.11, 9.17-д тус тус зааснаар автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт болон галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулаагүй, Замын цагдаагийн байгууллагаас аюултай ачаа тээвэрлэх маршрутыг тогтоолгож, зөвлөмж чиглэл аваагүй, техникийн хяналтын үзлэгт тогтоосон хугацаанд хамрагдаагүй болон үйлдвэрлэгчээс тогтоосон техникийн үзүүлэлт, хийц, хэмжээг өөрчилсөн автоцистернүүдэд газрын тосны бүтээгдэхүүнийг худалдахгүй, ачилт хийхгүй байхыг мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.