Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛСАНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

2026-03-17

Тус газарт өнгөрсөн оны сүүлээр үүсээд байсан шатахууны хомсдолтой холбоотой “Тусгай зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газрын тосны бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан борлуулсан, зориулалтын бус саванд шатахуун олгосон” гэх гомдол мэдээллүүд дүүргүүдийн Цагдаагийн хэлтсүүдээс харьяаллын дагуу шилжиж ирснийг газрын тос, хийн хяналтын улсын байцаагчид 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. 

Уг ажиллагаанд нийт 23 иргэн, 2 аж ахуйн нэгж холбогдож, тэдгээрт 5,7 сая төгрөгийн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого болох 5,9 сая төгрөгийг улсын орлого болгон шийдвэрлэлээ.

Мөн зөрчлийн хэрэгт холбогдуулж хураан авсан 375 литр АИ-92 автобензин, 1,7 тонн дизель түлшийг “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын дагуу Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т шилжүүлэн шийдвэрлэснийг хүлээлгэн өглөө.

https://inspection.ub.gov.mn/