Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

"Газрын тосны бүтээгдэхүүн бөөний худалдаа, тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааг хангах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа

2026-03-25

 

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2026 оны төлөвлөгөөт сургалтын ажлын хүрээнд газрын тос, хийн хяналт болон автотээврийн хяналтын чиглэлээр Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, тээвэрлэлт эрхэлдэг 35 агуулах, тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, инженер техникийн ажилтнуудад "Газрын тосны бүтээгдэхүүн бөөний худалдаа, тээвэрлэлтийн үеийн аюулгүй ажиллагааг хангах нь" сэдэвт сургалт зохион байгуулав. Сургалтанд 47 аж ахуйн нэгжийн 55 ажилтан албан хаагчид оролцлоо.