Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

БАРИЛГЫН ДУЛААЛГЫН МАТЕРИАЛЫН ЧАНАР СТАНДАРТЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026-03-26

Нийслэлийн хяналт шалгалтын газар болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Барилгын дулаалгын материалын чанар стандарт” хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэх, барилга байгууламжийн гамшигт тэсвэртэй байдлыг хангах, объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлээр санал дүгнэлт боловсруулах зорилгоор НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзлаа.  

Уулзалтад Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Барилга барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын Барилга материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймрийн улсын хяналтын хэлтсийн дарга Д.Баян-Эрдэнэ, НОБГ-ын дарга, хурандаа Г.Галбадрах, Нийслэлийн хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр, Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг нар оролцлоо.

Уулзалтаар цаашид барилгын дулаалгын материалын чанар, стандартад хэрхэн өөрчлөлт оруулах, үйлдвэрлэгч, импортлогч аж ахуй нэгжүүдийг саналыг тусгах, барилгын үнийн хөөргөдлөөс хэрхэн сэргийлэх талаар санал солилцлоо.