Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

2025-01-20

      Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.



Тавигдах болзол, шаардлага:

• төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;

• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

• Төрийн албан хаагчийн анкет;

• Иргэний үнэмлэхийн хуулбар;

• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/

• Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;

Материал хүлээн авах:

• Хугацаа: 2025 оны 01 сарын 20-ны өдрөөс 01 сарын 29-ны өдрийн 17:00 цаг хүртэл

• Хүлээн авах хаяг: info@inspection.ub.gov.mn цахим шуудангаар

• Холбоо барих утас: 70118040, 99041256