Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

Мод тарих өдөрлөг боллоо

2025-05-21

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй “Ногоон хот-Иргэний оролцоо” хаврын мод тарих, арчлах арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Хяналт шалгалтын газрын хамт олон 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, IGM-Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн талбайд 5 ширхэг монос, 15 ширхэг агч мод тарьж, байгаль орчны нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд хувь нэмрээ орууллаа.