Мэдээ, мэдээлэл

Хяналт шалгалтын газар

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

2025-01-23

   Нийслэлийн хэмжээнд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн байгууллагуудтай мэдээлэл солилцох хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг Нийслэлийн Хяналт шалгалтын газраас 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт барилга байгууламжийн инженерийн хангамж, галын аюулгүй байдал, барилгын үндсэн хийц бүтээц, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг хангагдсан эсэхэд үзлэг шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг 11 байгууллагын 44 албан хаагчид оролцлоо. Хэлэлцүүлгээр Нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаяр нийслэлийн хэмжээнд бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг сайжруулах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөлдөж мөрдөгдөж байгаа эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Засгийн газрын 2021 оны 212 тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/503 дугаар захирамж, дүрмийг шинэчлэх тухай саналыг нэгтгэн боловсруулж зохион байгуулалт, эрх зүйн орчинг сайжруулах шийдвэрийн төслийг боловсруулж хүргүүлэхээр хэлэлцүүлгийг шийдвэрлэлээ.